Мэдээ мэдээлэл |
“ICT EXPO-2010” болж өнгөрлөө ( 2010-05-19)
Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын санаачилгаар “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO энэ жил “Мэдээллийн технологитой сайхан хот, сайхан амьдрал” уриан дор 2010 оны 5 сарын 14-17-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болж өнгөрлөө. |
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ ( 2010-04-29)
Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь “Програм хангамжийн чанарын багц стандарт боловсруулж, батлуулах” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. |
МТ-ийн Паспорт Шалгалтын танилцуулах семинарт урьж байна ( 2010-02-01)
МТМШЗ-ийн орнуудын дунд явагддаг МТ-ийн мэргэжилтнүүдийн шалгалт нь Япон улсаас явуулдаг МТ-ийн инженерийн шалгалтын харилцан сертфикатжсан шалгалт юм. МТ-ийн мэргэжилтнүүдийн шалгалтын нэг болох МТ-ийн Паспорт Шалгалт нь МТМШЗ-өөс явуулахаар төлөвлөж буй шинэ МТ-ийн шалгалт юм. Энэхүү семинараар аливаа ажил хэрэгч хүн бүрт байх хэрэгтэй ерөнхий нэр томьёо, мэдлэг, ур чавдарыг үнэлэх МТ-ийн паспорт шалгалтыг танилцуулан, тус шалгалтын хамрах хүрээг тайлбарлана.
|
Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бэлтгэх сургагч багш нарын сургалт явагдаж эхэллээ ( 2010-02-01)
2010 оны 1-р сарын 11-нд Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо /AOTS/, Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ хамтран зохион байгуулж буй Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-нд бэлтгэх сургагч багш нарын сургалтын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол улсанд сууж буй онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро Такүо, AOTS-ын Бээжин дахь офисийн ерөнхий менежер Хироюки Танака болон МТҮП-ын захирал Ё.Сүхбаатар нар сургалтанд оролцогчдод амжилт хүсэн үг хэллээ. |
Шилдэг цахим хуудас-2010 уралдаан ( 2010-01-29)
Тус уралдааныг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Батжаргал Сан” Төрийн бус байгууллагаас санаачлан, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна. |
“МОНГОЛ УЛСАД БАТАРЕЙ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ” УУЛЗАЛТ БОЛЛОО ( 2009-11-17)
Мэдээллийн технологийн үндэсний паркаас 11 сарын 11-ны өдөр орчин үеийн автомашин, техник хэрэгсэл түүний дотор мэдээлэл, холбооны хэрэгслийн чухал эд анги болох батарейг өөрийн оронд үйлдвэрлэх нөөц, боломж манай улсад байгаа эсэх асуудлыг хөндсөн анхны уулзалт ярилцлагыг амжилттай зохион байгууллаа. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ БАГШИЙН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА ( 2009-11-05)
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтэнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт хүргэх, үнэлүүлэх зорилго бүхий Олон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалтад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх багшийн сургалтыг ирэх оны 1-р сард Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо (AOTS) –той хамтран зохион байгуулна. |
12 ДАХ ЭЛСЭЛТИЙН КОМПАНИУД МТ-ийн ИНКУБАТОРЫГ АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ ( 2009-11-04)
МТҮП-ын мэдээллийн технологийн инкубаторын 12 дах сонгон шалгаруулалтаар элсэн орсон 5 компанийн бизнес төлөвлөгөөний төгсөлтийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулж, Синглетон 92,3 хувийн амжилттайгаар инкубаторын “Шилдэг төгсөгч”, АСУ дисковери, Топологи ХХК, Дижисофт, Номын үсэг ХХК нь “Амжилттай төгсөгч” боллоо. Инкубаторыг төгсөн гарсан компаниуддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРЫН 14 ДЭХ ЭЛСЭЛТИЙН ДҮН ГАРЛАА ( 2009-11-03)
2009 оны 10-р сарын 21-ны өдөр МТ-ийн инкубаторын 14 дэх удаагийн элсэлтийн ажлыг зохион байгууллаа. Инкубаторт нийт 14 компани элсэхээр хүчээ сорьж Би ван, Супрассист, Вэб Гуру, Нимо консалтинг, Эн эс эс Жи, Эйч Ай Си Пи, Мон Соурс, Фрий лайн компани МТ-ийн инукубаторт элсэх болзол нөхцлийг хангаж, инкубаторт байрлан үйл ажиллагаа эхэллээ. |
БЛОГ БИДНИЙ АМЬДРАЛД ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ ( 2009-10-05)
Монгол Улсад Шуудан Харилцаа Холбооны салбар үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МТҮПарк, Монголын Блогчдын Холбоо, WWW.MONKEY.MN сайт хамтран зохион байгуулсан “Блог бидний амьдралд” өдөрлөг 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн Баасан гаригт амжилттай болж өнгөрлөө.
|
ITPEC-ИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАВ. ( 2009-06-24)
МТҮП, Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлаг хамтран Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтэнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 7-р уулзалтыг 2009 оны 6-р сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Уулзалтад ITPEC-ийн гишүүн орнууд болох Япон, Малайз, Мянъмар, Тайланд, Филлиппин, Вьетнам, Монгол улсуудын нийт 20 төлөөлөгч оролцов. |
АУТСОРСИНГИЙН УУЛЗАЛТ ( 2009-06-03)
Япон улсын “Хитачи” компанийн төлөөлөгч Ёшитоми Сатоши, Монгол улсын “Нимон Системз” ХХК-ийн Ж.Лхагвасүрэн, “Фужи инфокс” компанийн Кондо Шүничи, МТҮП-ын С.Энхтуяа болон бусад төлөөлөгч нар оролцсон “Монгол оронд аутсорсингийг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт 2009 оны 06 дугаар сарын 03-нд амжилттай зохион байгуулагдлаа. |
2009 оны хаврын Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын дүн ( 2009-05-28)
Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2009 оны хаврын нэгдсэн шалгалт өнгөрсөн 4-р сарын 26-ны өдөр Азийн 6 оронд явагдлаа.
Уг шалгалт нь Монгол улсад Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын ангиллаар амжилттай зохион байгуулагдаж, шалгалтанд нийт 20 хүн бүртгүүлсэнээс өглөөний шалгалтанд 17, өдрийн шалгалтанд 18 шалгуулагч тус тус оролцов.
|
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРИХ ТУХАЙ ( 2009-04-14)
“Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг /5 дугаар сарын 17/ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мишээл ЭКСПО төв хамтран 2009 оны 5 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд Мишээл ЭКСПО төвийн үзэсгэлэнгийн танхимд ICT EXPO-2009 үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ ( 2009-01-06)
Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх улсын шалгалтын системийг нэвтрүүлж Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн нэгдсэн шалгалтыг 2006 оноос манай улс зохион байгуулж байна. ITPEC-ийн 2008 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн 10-р сарын 19-ны өдөр Азийн 6 оронд явагдав. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН "ОНЫ ХҮН" ХЭНИЙ ХЭН БЭ ( 2008-12-03)
“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 6 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн ОНЫ-ХҮН шалгаруулалтын нэр дэвшүүлэх ажиллагаа 2008 оны 11-р сарын 24-ныг дуустал явагдлаа. |
УТАСГҮЙ ИНТЕРНЭТИЙН БҮСИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛОВ ( 2008-12-01)
Өнөөдөр 2008 оны 12-р сарын 01-ний өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас санаачлан тус паркын байранд буюу паркаас 50метрийн радиуст Утасгүй интернэтийн үйлчилгээг ард иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр тоног төхөөрөмжийг суурилуулж олон нийтэд зарлаж байна. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН “ОНЫ ХҮН”-ХЭНИЙ ХЭН БЭ? ( 2008-10-31)
Мэдээлэл-холбооны технологийн өнөөгийн хөгжил, ололт нь дэлхий даяар эдийн засаг, хүний нийгмийн хөгжлийг дэмжигч гол хүчин зүйл болж, бидний амьдралд салшгүй хэсэг болон улам ихээр нэвтэрсээр байгаа билээ. Энэ цаг үетэй уралдан “Монголын Хөгжлийн Гарц” (МХГ) төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр гуч гаруй жилийн түүхэн замнал бүхий мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар ч байгаа хувь хүнийг сонгон шалгаруулж, олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор Мэдээллийн технологи (МТ)-ийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. |
ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА ( 2008-10-20)
Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөлийн 6 дахь удаагийн нэгдсэн шалгалт 2008 оны 10-р сарын 19-ны өдөр Монгол улсад амжилттай явагдав. |
ЯПОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МТҮП-Д ЗОЧЛОВ. ( 2008-10-10)
2008 оны 10 дугаар сарын 9-нд “Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд зохиогдож буй хоёр улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн II зөвлөлдөх уулзалтад оролцож буй Японы бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид МТҮП-д зочиллоо. |
ЭМГЭНЭЛ ( 2008-10-02)
Бидний эрхэм дотны хүн, Мэдээллийн технологийн үндэсний паркын Ерөнхий захирал Аюушийн Батжаргал 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зуурдаар нас нөгчиж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо. |
OЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ( 2008-10-01)
Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газраас санаачлан хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор тус салбарын дотоодын их дээд сургуульд суралцагч оюутнуудад зориулсан БНСУ-ын Тайхан корпорацийн нэрэмжит уламжлалт “Скай-Тайхан” тэтгэлгийг олгох гэж байна. |
МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008 шалгаруулалт ( 2008-09-15)
Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтыг гурав дахь удаа улс даяар зохион явуулах гэж байна. |
MICROSOFT КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МТҮП-Д ЗОЧИЛЛОО ( 2008-06-02)
2008 оны 5 дугаар сар 26-ны өдөр Microsoft корпорацийн төлөөлөгчид МТҮП-д зочиллоо. Төлөөлөгчид Паркын ерөнхий захирал А.Батжаргалтай уулзаж Монгол улсын мэдээллийн технологийн салбар түүний дотроос програм хангамжийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, хамтран ажиллах боломжийн талаар саналаа солилцлоо. |
ШАГАЙН ХАРВААНЫ ДАРХАН МЭРГЭН БОЛОВ ( 2008-05-16)
МТҮП-ын ажилчин Юрагийн Очирхүү нь Монгол Улсын үндэсний их баяр–наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 799 жилийн ой, Ардын Хувьсгалын 84 жилийн ойн "Шагайн харваа"-ны тэмцээнд одтой сайхан наадаж, тэргүүн байрт шалгаран "Алтан медаль" хүртэж, "Улсын дархан мэргэн" цол авлаа. |
ХУУЛИЙГ ХVЛЭЭН АВАХ ЁСЛОЛ ( 2008-05-16)
Монгол улсын Их Хурлаас Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн технологи тvvний дотор програм хангамжийн чиглэлийн vйл ажиллагааг хєгжvvлэх, энэ чиглэлээр vйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих зорилгоор програм хангамж болон компьютер тvvний дагалдах тоног тєхєєрємжийг нэмэгдсэн єртгийн албан татвараас чєлєєлєх болон програм хангамжийн бvтээгдэхvvн худалдан авагч аж ахуйн нэгжийн тухайн ажилд зарцуулсан хєрєнгийг албан татвар ноогдуулах орлогоос хасаж тооцох тухай асуудлуудыг хуульчлан баталгаажуулсан юм. |
MONGOLIAN STUDENTS SOFTWARE CONTEST-2006 ( 2008-05-16)
Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /JICA/-ийн мэдээллийн технологийн /МТ/-ийн сайн дурын гишүүдийн санаачилгаар Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП), МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн технологийн “Миний компьютер” сэтгүүлийн редакциас хамтран Монголд анх удаа их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулиудын оюутнуудын дунд “MONGOLIAN STUDENTS SOFTWARE CONTEST-2006” програм хангамжийн тэмцээнийг 2006 оны 5-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион явуулах гэж байна. Энэ жилийн анхдугаар тэмцээн нь “Хөгжлийн түлхүүр” нэрийн дор болох бөгөөд цаашид энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно.
|
"ЦАХИМ СУМ" УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ( 2008-05-16)
МТҮПарк дээр 2005-07-20-ны өдөр МТҮП, “ЖЭМР” ХХКомпани, инкубаторын компаниуд хамтран “Цахим сум” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уг уулзалтаар “ЖЭМР” компаний санал болгосноор МТҮП, инкубаторын компаниуд хамтран “Цахим сум” төслийг дэмжин, хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА ( 2008-05-16)
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын инкубаторт элсэхийг сонирхож буй мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компани, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтад урьж байна. Инкубаторын үйл ажиллагааны журамтай "Инкубатор" цэс рүү орж танилцана уу. |
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖЕРИЙН СУРГАЛТ ( 2008-05-16)
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь Япон улсын Компьютержүүлэлтийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Төв (CICC)-тэй хамтран Мэдээлийн Технологийн “Програм хангамжийн төслийн менежер” сургалтыг 2005 оны 9-р сарын 5-наас 10-р сарын 16-ны хооронд зохион байгуулах гэж байна. |
БНСУ-МОНГОЛ УЛС “e-learning” СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО ( 2008-05-16)
Энэ өдөр МТҮП-ын хурлын танхимд БНСУ-Монгол улс “e-learning” сэдэвт сургалт семинар боллоо.
Сургалт семинарт БНСУ-ын Боловсрол, хүний хөгжлийн яамны дэд сайд Ким Ён Шиг тэргүүтэй төлөөлөгчид, Монгол улсын БСШУЯ-ны орлогч сайд С.Төмөр-Oчир нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
|
МТҮПЫН ИНКУБАТОРЫН АНХНЫ ТӨГСӨЛТ БОЛЛОО ( 2008-05-16)
МТҮП-ын инкубаторын анхны төгсөлтийн арга хэмжээ 2005 оны 9 сарын 5-ны өдөр МТҮП-ын үзэсгэлэнгийн зааланд боллоо.
Уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг, МХХТГ-ын орлогч дарга Б.Болдбаатар, МХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Р.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
|
ИНТЕРНЕТИЙН БОЛОМЖ БА ЦААШДЫН ХАНДЛАГА СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛЛОО ( 2008-05-16)
“Интернетийн боломж ба цаашдын хандлага” сэдэвт олон улсын 3 дахь удаагийн семинар “U-Connect 2005” нэртэйгээр Улаанбаатар хотод 2005 оны 9 дүгээр сар 13-14ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү семинар нь 2003 онд Камбоджид, 2004 онд Шри Ланка улсад болж байсан байна.
“U-Connect 2005” семинарыг БНСУ-ын Мэдээлэл, Холбооны Яам (MIC), Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн газар (МХХТГ) , Солонгосын Интернетийн Хөгжлийн Үндэсний Агентлаг (NIDA), Шинжлэх Ухаан, Технологийн Мэдээллийн Институт (KISTI), Харилцаа Холбооны Шинжлэх Ухааны Институт (KICS), Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП) хамтран зохион байгуулсан юм. |
СУРГАЛТ ( 2008-05-16)
Монгол Улсад Интернэтийн үйлчилгээ үүсч хөгжсөний 10 жилийн ойд зориулан Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Мэдээллийн технологийн инкубаторын компаниуд хамтран зохион байгуулж буй олон нийтэд зориулсан интернэтийн анхан шатны мэдлэг олгох 4 цагийн үнэ төлбөргүй сургалтанд та бүхнийг урьж байна.
|
ИНТЕРНЭТИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ ( 2008-05-16)
Монгол Улсад Интернэтийн үйлчилгээ үүсч хөгжсөний 10 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээллийн технологийн инкубаторын компаниуд хамтран олон нийтэд зориулсан интернэтийн анхан шатны мэдлэг олгох нэг удаагийн 4 цагийн үнэ төлбөргүй сургалтыг:
Интернэтийн хэрэглээ
Электрон шуудан ашиглах
Интернэтийн орчинд мэдээлэл хайх
Дадлага ажил
гэсэн сэдвийн дор амжилттай зохион байгуулж явууллаа. |
“МОНГОЛ ПРОГРАМ ХАНГАМЖ-2006” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО ( 2008-05-16)
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП), МИДАС/МОНИТА ТББ-тай хамтран Үндэсний програм хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Монгол програм хангамж-2006” үзэсгэлэнг 2006 оны 02 сарын 21.22.23-ний өдрүүдэд МТҮП дээр зохион байгуулах гэж байна.
|
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА ( 2008-05-16)
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын инкубаторт элсэхийг сонирхож буй мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компани, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна. Инкубаторын үйл ажиллагааны журам болон бусад мэдээллийг лавлах булангаас үзнэ үү. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУД МТҮП-Д БАЙРЛАХ БОЛОМЖ ( 2008-05-16)
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд ажлын байр түрээсэлдэг бөгөөд цаашид ч зөвхөн энэ чиглэлийн байгууллага, компаниудыг байршуулах бодлого баримталж байна. Бид түрээслэгчдэд ая тухтай ажлын байр, байнгын Интернетийн үйлчилгээ, хурал, зөвлөлгөөн, үзэсгэлэнгийн танхимуудаар үйлчлэх боломжтой. Түүнчлэн МТҮП-д байрлах байгууллага, компаниудын хувьд мэргэжлийн байгууллагуудтайгаа мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж нь нэмэгдэнэ. |
МТ-ИЙН САЛБАРЫНХНЫ УУЛЗАЛТ БОЛОВ ( 2008-05-16)
Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар (МХХТГ), Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП)-аас хамтран зохион байгуулсан мэдээллийн технологийн (МТ) салбарынхны уулзалт 2006 оны 6-р сарын 8-нд МТҮП-д болов. Уулзалтад МТ-ийн компаниуд, МТ-ийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын удирдлагууд болон энэ жил сургууль төгсөж буй оюутнууд оролцлоо. |
ЯПОНЫ МТ-ИЙН СУРГАЛТАНД ОРОЛЦОХ БОЛОМЖ ( 2008-05-16)
МХХТГ болон Япон улсын Компьютержүүлэлтийн олон улсын хамтын ажиллагааны төв (Center of the International Cooperation for Computerization-CICC) мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсны дагуу монголын МТ-ийн мэргэжилтнүүд Япон улсад зохион байгуулагддаг сургалтанд хамрагдах боломжтой боллоо. |
ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ( 2008-05-16)
Шатар болон одон бөмбөгийн тэмцээн явагдаж шатрын тэмцээнд эрэгтэйчүүдээс Батсайхан(Сансар Катв), А.Энхболд (МЦХ ХК), ОУ-ын хэмжээний мастер Г.Алтан-Оч (МТ компаниуд), эмэгтэйчүүдээс ОУ-ын мастер Т.Анхчимэг (Мобиком корпораци), Тунгалаг (Харилцаа холбооны Зохицуулах хороо), Цээсүрэн (МЦХ ХК) нар түрүүлж Батсайхан,ОУ-ын мастер Т.Анхчимэг нар алтан медаль, Энхболд, Тунгалаг нар мөнгөн медаль, ОУ-ын хэмжээний мастер Г.Алтан-оч, Цээсүрэн нар хүрэл медаль шагнууллаа. |
ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО ( 2008-05-16)
Багуудын хооронд тэмцээн үргэлжлэн явагдаж гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй багаас:
Ш.Очирхүү ахлагчтай Скайтел ХХК
О. Баттөмөр ахлагчтай МЦХ ХК
С.Шинэбаяр ахлагчтай “Монгол шуудан” ХХК-ийн багууд,
Эмэгтэй багаас:
Ч.Мөнхтулга ахлагчтай МЦХ ХК
С.Должинсүрэн ахлагчтай МЦХ ХК
Ш.Энхцэцэг ахлагчтай Мобиком корпорацийн багууд тус эхний гурван байрыг эзэллээ.
|
ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨВ ( 2008-05-16)
Монгол улсад МХХ-ны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээг 2 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний үе шат нь 2006 оны 6 дугаар сарын 24-30-ны хооронд зохион байгуулагдаж буй энэ спортын наадам тэмцээн юм. 1977 оноос хойш тус арга хэмжээг тэмдэглэж эхэлснээс хойш энэ жил 4 дэх удаагаа тэмдэглэж байна. Наадмыг спортын 4 төрлөөр зохион байгуулахад нийт 11 байгууллага, 300 хүн оролцлоо. |
ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ ( 2008-05-16)
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Mонгол улсад мэдээлэл, харилцаа, холбооны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан МТҮП-ын Ерөнхий захирал Аюушийн Батжаргал төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, холбооны техникч Дэндэвийн Лхамсүрэн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсан баярт үйл явдал тохиолоо. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА ( 2008-05-16)
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын инкубаторт туслан гүйцэтгэгч туршилтын компаниудыг сонгон шалгаруулж авна.
Элсэлтэнд орох хүсэлтэй компани нь мэдээллийн технологийн аутсорсингийн чиглэлээр тууштай ажиллах эрмэлзлэл бүхий мэргэжлийн баг бүрдүүлсэн байх бөгөөд Бридж компаниас туслан гүйцэтгэгч туршилтын компанид тавьсан шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.
|
“ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ БОЛНО ( 2008-05-16)
Таныг Монголд зохион байгуулагдах МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН “П� ОГ� АМ ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ” сургалтанд оролцохыг урьж байна. Энэхүү сургалтыг Японтой мэдээллийн технологийн салбарт хамтран ажилладаг эсвэл хамтран ажиллахаар сонирхож буй мэдээллийн технологийн инженерүүдэд зориулан Япон улсын Компьютержүүлэлтийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Төв (CICC- Center of the International Cooperation for Computerization) болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП) хамтран зохион байгуулна.
|
БҮХ НИЙТИЙГ КОМПЬЮТЕРЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ҮЕ ШАТ ЭХЭЛЛЭЭ ( 2008-05-16)
2006 оны 9 дүгээр сар 14-ны 10,00 цагт МТҮП дээр Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөрийн 2-р үе шатны үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг МАСКО (Монголын компьютер нийлүүлэгчдийн холбоо) ТББ-ын гишүүн байгууллагууд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх нийтийг компьютержүүлэх зорилтын хүрээнд ирэх онд нэмүү өртгийн татвар нэмэгдэхээс өмнө амжиж, айл өрх бүрийг комьютержүүлэх зорилгодоо хүрэх ажлыг хурдасгах, худалдан авагчиддаа өргөн сонголт, харьцуулалт хийх боломж олгох, үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилготой юм. |
“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО ( 2008-05-16)
2005 онд CICC-тэй хамтран “Мэдээллийн технологийн төслийн менежмент”-ийн сургалтыг анх удаагаа зохион байгуулж энэхүү сургалтанд 20 гаруй мэргэжилтнийг хамруулж байсан бол энэ удаагийн “Мэдээллийн технологийн төслийн менежмент” сургалт нь Япон улстай мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаатай буюу хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой тус салбарын мэргэжилтнүүдэд зориулагдаж байгаагаараа онцлог болж байна. |
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОЙЛГОЛТГҮЙГЭЭР ХОЛ ЯВАХГҮЙ ( 2008-05-16)
Бидний хамгийн том зорилт бол “Хөлсөө арилжихуй-Оюунаа арилжихуй” гэсэн зүйл бий. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Солонгост Монголын хэчнээн мянган залуучууд хэдэн бор юм олохын тулд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж үйлээ үздэг билээ. Гэтэл Монголчууд оюунаа арилжих юм бол улс орны эдийн засагт, тэр дундаа өрх гэрийн амьдралд илүү үр дүн авчрах юм. Оюунаа арилжиж байгаа бизнесийн жишээнд “USI” гэдэг манай нэг компани байна. Эднийх Японы зах зээл дээрээс ажил олж хийдэг. Хамгийн гол нь Японы талын тавьж байгаа стандарт, шаардлага, нөхцөл боломжийг биелүүлсэн компани. Мэдээллийн технологийн инкубатор буюу манай хөнгөлөлттэй үйлчилгээг анх авч байхдаа энэ компани дөрвөөс таван хүнтэй л ажиллаж байсан. Одоо 60 гаруй хүнтэй болчихсон тэндээс захиалгаар ажил авч хийж байгаа. Миний мэдэхээр, энэ компани өнгөрсөн хугацаанд таван ажил авч, гүйцэтгэж өгсөн. Энэ компанийг гадна талаас ажиглахад л ажиллагсдын тоо нэмэгдсэн байна. Цаашид Японы зах зээл дээр нилээд тогтвортой ажиллана гэж байгаа зэргээс харахад монголын програм хангамжийн компаниудын хүч чадал өндөр зэрэгт хүрч байгаагийн илрэл. Мэдээллийн технологийн үндэсний парк “Оюунаа арилжих” чиглэлийг үйл ажиллагааны гол талбар гэж энэ оны дөрөвдүгээр сараас анхаарч, мэдээллийн технологийн бизнесийг хийхэд мэргэжилтнүүдэд ямар мэдлэг чадвар эзэмшүүлж өвлүүлэх вэ гэж бодож төлөвлөсөн зүйл их байгаа. |
“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО ( 2008-05-16)
Япон улсын Компьютержүүлэлтийн Олон Улсын Хамтын Ажиллагааны төв (CICC) болон МТҮП хамтран зохион байгуулсан “ Мэдээллийн технологийн төслийн менежмент” сургалтын хаалтын ажиллагаа 10-р сарын 13-нд боллоо. Энэхүү сургалт нь 10-р сарын 2-оос эхлэн 14 хоногийн хугацаатайгаар үргэлжилсэн бөгөөд сургалтад мэдээллийн технологийн салбарын 30 мэргэжилтэн оролцож, Японы мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, мэдээллийн технологийн төслийг удирдан хэрэгжүүлэх талаар лекц сонсон, дадлага хийснээр сургалтыг амжилттай дуусган, гэрчилгээгээ гардан авцгаалаа. |
ЕРӨНХИЙЛӨГЧИД БЭЛЭГЛЭСЭН МОДЕМИУДЫГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО ( 2008-05-16)
DSL холболт нь:
•Dial-Up холболтоос илүү өндөр хурдтайгаар, цагийн хязгаарлалтгүй интернэтэд холбогдоно.
•Телефон утсаа давхар ашиглаж болно
•DSL модемыг худалдан авах шаардлагагүй, тэр ч байтугай барьцаа болон түрээсийн төлбөр ч төлөхгүй. Үйлчилгээний хураамж хамгийн хямд-19,99$ байна.
•Хойшдоо интернэт утас ашиглах эсвэл дүрс, дуу дамжуулах өргөн боломжоор хангагдах зэрэг олон давуу талтай.
|
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА ( 2008-05-16)
Тус банк нь өөрийн хөрөнгө оруулалтыг цогц болгох зорилгоор хувийн болон төрийн салбарын аль алинд нь хамтарсан санхүүжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжин ажилладгаас гадна эдийн засаг хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх үүднээс техникийн хамтын ажиллагааны санхүүжилтийг олгодог. ЕСБХБ нь бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж өөрийн бүхий л үйл ажиллагаандаа хүчирхэг тогтвортой хөгжлийг дэмждэг. |
“ЦАХИМ ЗАСАГЛАЛ-ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД” СЭДЭВТ УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛНО ( 2008-05-16)
МХХТГ, Макао дахь Нэгдсэн Үндэстний Их сургуулийн Програм хангамжийн олон улсын институт /UNU-International Institute of Software Development/ болон МТҮП хамтран зохион байгуулж буй “Хөгжиж буй орнуудад цахим засаглал хөгжүүлэх” 7 дахь удаагийн уулзалт-семинар МТҮП-ын хурлын танхимд 2006 оны 12 дугаар сарын 7-нд болно. |
ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ СУРГАЛТ-ДАВТЛАГАД БҮРТГЭЖ БАЙНА ( 2008-05-15)
Бид шалгуулагчдыг уг сорилд системтэй бэлтгэн, амжилттай дүн үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс шалгалтанд бэлтгэх сургалт-давтлагыг 2007.03.13-наас 2007.03.23-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт-давтлага ажлын өдрүүдэд, ажлын бус цагаар буюу 18.30-20.30 хугацаанд явагдана. |
ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД ( 2008-05-15)
2007.04.01-нд болох Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын сорилд оролцохоор бүртгүүлсэн хүмүүс уг шалгалтанд орох эрхийн бичиг, шалгалтын хуудсаа 2007.03.26-наас 2007.03.28-ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд МТҮП-ын 103 тоотод ирж авна уу. |
“MONGOLIAN STUDENTS SOFTWARE CONTEST -2007” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО ( 2008-05-15)
Ирээдүйн мэдээллийн технологийн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор МИДАС/МОНИТА ТББ, МТҮП, “Миний компьютер” сэтгүүл хамтран Монголын оюутны програм хангамжийн “Mongolian Students software contest -2007” тэмцээнийг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээнд програм хангамжийн инженер бэлтгэдэг 5 их, дээд сургуулийн 8 баг оролцсон байна |
МТИСШ-ын СОРИЛЫН ДҮН ГАРЛАА ( 2008-05-15)
Азийн орнуудын Мэдээллийн Технологийн Мэргэжилтнүүдийн Шалгалтын Зөвлөл (ITPEC)-ийн 2007 оны хаврын нэгдсэн шалгалт 4-р сарын 01-ний өдөр Азийн 5 улсад нэгэн зэрэг явагдсан билээ. Манай оронд 2 дахь удаа сорилын журмаар зохион байгуулагдсан Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд оролцохоор 217 хүн бүртгүүлсэнээс 140 хүн буюу нийт бүртгүүлэгчдийн 64,5 хувь нь оролцлоо.
|
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА ( 2008-05-15)
Олон улсын стандарт болон түгэн дэлгэрч буй Мэдээллийн технологийн инженерүүдийн мэргэжлийн үнэлгээний шалгалтын Азийн конвенцид Монгол улс албан ёсоор гишүүнээр элссэнтэй холбогдуулан Суурь шалгалтын сургагч багш бэлтгэх дамжаа Япон улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Японы AOTS /Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны холбоо/-ны санаачлагаар манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдахаар боллоо. |
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТЫН ДҮН ( 2008-05-15)
2007 оны 10-р сарын 28-ны өдөр болсон Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ)-ын дүн гарлаа. Шалгалтанд нийт 50 хүн орохоор бүртгүүлсэнээс өглөөний болон өдрийн шалгалтуудад тус тус 49 хүн оров.
МТИСШ-д шалгуулагчдын мэдлэг ба ур чадварыг өглөөний болон өдрийн шалгалтаар тус тусад нь үнэлэн, уг хоёр шалгалтад хоёуланд нь тэнцсэн шалгуулагчийг амжилттай дүн үзүүлсэнд тооцдог. Анхны албан ёсны шалгалт болох энэ удаагийн шалгалтын дүнгээр нийт 8 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 16,3 хувь нь амжилттай дүн үзүүлж тэнцжээ.
|
БИЗНЕСИЙН ЦОГЦ ШИЙДЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛЛАГАА БОЛЛОО ( 2007-11-16)
Өнөөдөр МТҮП-д Interactive Diamond ERP системийн нээлтийн ажиллагаа боллоо. Санхүү бүртгэлийн програм хангамжийн чиглэлээр дагнан ажилладаг Интерактив ХХК нь 10 гаруй жилийн туршлагадаа тулгуурлан бизнесийн цогц шийдэл болох энэхүү системийг манай улсын зах зээлд анх удаа нийлүүлж байна. |
МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2006 шалгаруулалт ( 2006-11-01)
Шилдгүүдийг нийт 16 номинациар тодруулах бөгөөд МХТ-ийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллага, компаниуд болон хэрэглэгч доорх номинациудын дагуу үзүүлдэг болон ашиглаж хэрэглэдэг үйлчилгээ, бүтээгдэхүүнээ нэр дэвшүүлж, Зохион байгуулах хорооноос гаргасан маягтын дагуу дэлгэрэнгүй тодорхойлолтыг Зохион байгуулах хороонд ирүүлнэ. Нэг байгууллага хэд хэдэн номинацид хэд хэдэн төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийхээ нэрийг дэвшүүлэх боломжтой |
П ОГ АМЧЛАЛЫН УЛСЫН XY ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ЄНГЄ ЛЄЄ ( 2005-05-02)
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын оюутнуудын дунд уламжлал болон зохиогдож ирсэн Програмчлалын улсын XY олимпиад 4-р сарын 29-нєєс 5-р сарын 2-нд Улаанбаатар хотноо Чингис хааны нэрэмжит Их Засаг Их Сургууль (ИЗИС) дээр амжилттай болж єнгєрлєє. |
|
|
| :: Үйл ажиллагаа |
|
|
МТ-ийн инкубатор |
МТИШ-ын төв |
МТ-ийн танин мэдэхүйн төв |
Cургалт |
Аутсорсинг | Үйлчилгээ | |
|
|
| "Миний мэдэх мэдээллийн технологи" уралдааны-Дунд анги /16-18 нас, 6-9 анги/дэлгэрэнгүй... |
|
|